Categories
мэдээ нийгэм

Монгол Улс ЮНЕСКО-ийн зөвлөлийг удирдана

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов.

Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-ийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал оролцож байна.

ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 140 оронд 100 сая ам.долларын 1500 орчим төсөл хэрэгжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *