Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн аймгийн 23 сум цагаан зудархуу байна

Есөн аймгийн 23 сум цагаан зудархуу байна зурган илэрцүүдЦас их орсны улмаас есөн аймгийн 23 суманд “Цагаан зудархуу” нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал,Булган аймгийн Тэшиг сум,Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум,Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум,Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино сум,Орхон аймгийн Жаргалант сум,Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс сум,Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур сум,энтий аймгийн Норовлин сум цагаан зудархуу байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал суманд “Зуд”-ын байдалтай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах ОБЕГ-ын “Шуурхай ажлын хэсэг” орон нутагт ажиллаж байгаа юм.

Мөн Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай автозам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгсэл ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *