Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ

ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга болж, улмаар Мексикийн Мериад хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртээд өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Олимпийн дараа улсын шигшээ багууд татан буугдсаны улмаас тус тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүссэн байна. Энэ удаад тэрээр дасгалжуулагчгүй явсан гэдгийг бид дуулсан. Тэрээр,”Ганцаараа явах хэцүү юм байна. Багшийгаа их үгүйлсэн. Бусад орны тамирчид “Багш чинь хаачсан юм бэ. Ганцаараа яваа юм уу” гээд их гайхаж байсан. Хүндийг өргөлт тооцоо хийнэ, диск угсарна, самбар дээр оролт тоолно гээд нэг дасгалжуулагч ч хүрэлцдэггүй онцлогтой спорт. Энэ удаагийн тэмцээний зардал нэг хүний 11 сая төгрөг болсон. Багштайгаа хамт явахад 22 сая төгрөг. Энэ их мөнгийг шууд тэр дор нь гаргаад өгөх хүн бараг байхгүй. Хүмүүс Асашёорюү аваргыг яагаад туслаагүй юм гэж их асуусан байна лээ. Аварга надад тусалдаг. Буруугаар ойлгох хэрэггүй. Хувцас, хэрэглэл, уураг витамин гээд олон зүйлээр тусалдаг. Энэ удаа харин “Ах нь боломжгүй байна” гэдгээ хэлсэн” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *