Categories
мэдээ спорт

Улсын начин Э.Энхбат түрүүллээ

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүдТамирчдаас анх удаа 1960 онд БНМАУ-ын үндэсний спортын гавьяат мастер цол хүртсэн хүн бол Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат БНМАУ-ын дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж билээ. Тэрбээр 1916 оны төржээ.

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүдТүвдэндорж аварга 1930 онд нутгийнхаа Эргэл овооны наадамд анх зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлжээ. 1939 онд ардын цэргийн албанд татагдсан тэр жилээ анх удаа улсын их баяр наадамд зодоглосон төдийгүй хүчит 512 бөхөөс Лхагва арслангаар ес даван түрүүлж арслан, 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар мөн ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртжээ. 1952, 1953, 1954 онд түрүүлж, 1944,1951 онд үзүүрлэж, 1957, 1958 онд долоо, 1948,1956 онд зургаа, 1940, 1955, 1959, 1967 онд тав давж байв. Улмаар улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэн харьшгүй хүчит бөх юм. Нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур унтуунаас цэрвэж явдаг, даруу төлөв зантай хүн байжээ.
Түүгээр үл барам 51 настайдаа наадмын дэвжээнээ өвдөг шороодолгүй тав давж, 512 хүчтэнээс уран мэхээрээ шалгарсан 16 шилдэг бөхийн нэг болж байсан бахдам түүхт аварга билээ.

Холбоотой ЗурагӨнөөдөр дархан аварга Б.Түвдэндожийн мэндэлсний 100 жилийн ойн хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын уугуул улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Гурван булаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбуу, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдлаа. Улмаар барилдааны их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр нар үлдсэн билээ. Аймгийн арслан Э.Ууганбаяр өнгөрсөн баяр наадмаар аймагтаа барилдан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн өсч яваа шилдэг арслан юм. Тэрээр өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурь нарыг өвдөг шороодуулж, долоогийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханд тахим өглөө.

Э.Энхбат начин зурган илэрцүүдБНМАУ-ын дархан аварга Б.Түвдэндожийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын уугуул улсын өсөх идэр, өргөн дэлгэрэх начин Эрдэнбилэгийн Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Пүрэвсайхан зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *