Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Дарханы хооронд “Рэйлбус” зорчиж байна

"Рэйлбус" зурган илэрцүүдЭнэ сар гарснаас хойш нийт нутгаар их хэмжээний цас орж, орон нутаг руу зорчих замд халтиргаа гулгаа ихээр үүссэн нь аюултай байдлыг үүсгээд байна. Одоогоор нийслэлээс гарах болон нийслэл рүү зорчих зам даваа хаагдаагүй байгаа ч замын нөхцөл байдал муу хэвээр байгаа юм.

Иймд нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна. Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулсанаа “Улаанбаатар Төмөр зам” компаниас мэдээлсэн юм. Хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *