Categories
мэдээ нийгэм

Далай лам өнөөдөр манай улсад ирнэ

Далай лам манай улсад ирлээ зурган илэрцүүдМонголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.

Тэрээр энэ сарын 23-нд хүртэл Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа ням гаригт 9.30-11.30 цагт “Улаанбаатар палас”-т айлдах юм. Түүнчлэн даваа гаригт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд “Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцоно. Харин мягмар гаригт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын цол хэргэм хүртээх аж. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн юм.


Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлчлалын хөтөлбөр

Далай лам манай улсад ирлээ зурган илэрцүүд

2016 оны 11-р сарын 18-ны өдөр/Баасан гараг/

-20:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийг “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудал дээр угтан авна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд /

2016 оны 11-р сарын 19-ны өдөр /Бямба гараг/

-13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд/

2016 оны 11-р сарын 20-ны өдөр /Ням гараг/

-09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. /11В ра1асе/
-13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар үргэлжилнэ. /IIВ ра1асе/

2016 оны 11-р сарын 21-ны өдөр /Даваа гараг/

-09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/
-13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 22-ны өдөр /Мягмар гараг/

-09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/
-13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт болно. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23-ны өдөр /Лхагва гараг/

-07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/
-08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *