Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Ц.Төмөрбаатарын “Дүр бид хоёр” тайлан тоглолт болно

Энэ сарын 27-ны өдөр “Улаанбаатар палас”-т МУГЖ Ц.Төмөрбаатарын урлагт 40 жил зүтгэсний тайлан тоглолт болох юм байна. Тэрээр “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Говь хянганд тулалдсан нь”, “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг театр, киноны 80 орчим дүр бүтээжээ.

Ц.Төмөрбаатар 1985 онд “Говь Хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбалын дүрийг бүтээж, 25 настайдаа Төрийн шагнал хүртсэн юм. Гэвч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, Төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарласан байдаг. Ц.Төмөрбаатар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаав.

Ц.Төмөрбаатар дүр бид хоёр зурган илэрцүүдАрдын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү тэрээр ах дүү долуулаа бөгөөд дөрөв нь урлагийн хүн болжээ. Эгч нь СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрсүх нар жүжигчин, балетчин, мөн эгч Ц.Уртнасан нь концейртмейстр юм.

Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн “Мюзик-Холл” дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл “ОУБТ Зохиомж” дээд сургуульд багшаар ажиллаж буй юм.

Ц.Төмөрбаатар дүр бид хоёр зурган илэрцүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *