Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга боллоо

Хэдхэн хоногийн өмнө болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Мексикийн Мериад хотноо хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. М.Анхцээг тамирчин Монголын цагаар урьд шөнийн 02.30 цагаас тэмцээнээ эхэлж, 05.30- цагт шагналаа гардлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөв. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Манай тамирчин огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэргийн бэртэл авсан юм.

М.Анхцэцэгийн хувьд анх удаа оюутны Дэлхийн аваргад өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийг өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.


М.АНХЦЭЦЭГИЙН АМЖИЛТ:

  • Залуучуудын олимпийн IV байр
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий X байр \2014\
  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ий VII байр \2015\
  • Шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын хүрэл \2015\
  • Насанд хүрэгчдийн Азийн аварга \2016\
  • Дэлхийн залуучуудын аварга, хошой мөнгө \2016\
  • “Рио-2016” олимпийн наадмын VIII байр /2016/
  • Азийн залуучуудын аварга /2016/
  • Дэлхийн оюутны аварга /2016/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *