Categories
мэдээ спорт

Солонгосын үндэсний бөхийн барилдаанд өнөөдөр Н.Түвшинбаяр аварга зодоглоно

Н.Түвшинбаяр зурган илэрцүүдӨмнөд Солонгосын үндэсний бөх болох “Ширым” бөхөөр Монголын бөхчүүд барилдаж, чамгүй амжилт үзүүлдэг. Энэ удаа олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Л.Батзориг нарын бөхчүүд Сөүлд болох олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Булганы нэлээд хэдэн бөх энэхүү тэмцээнд явах байсан боловч Б.Түвдэндорж аваргын нэрэмжит барилдаан болох гэж байгаа учир зарим нь нутгийнхаа аваргын барилдааныг хүндэтгэн үлдсэн гэнэ. Солонгосын үндэсний бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Н.Түвшинбаяр аваргын хувьд өмнө нь Өмнөд Солонгосын үндэсний бөхөөр барилдаж байсан туршлага бага бол М.Өсөхбаяр зааны хувьд сырым бөхийн тэмцээнд оролцож байсан туршлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *