Categories
мэдээ спорт

О.Пүрэвбаатарын тэмцээнд ”Арслан” клубын тамирчид тэргүүллээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын хүрэл, Азийн аварга, Азийн наадмын аварга, Зүүн Азийн АШТ-ий аварга, ГранПри ангиллын тэмцээний 10 удаагийн аварга, улсын долоон удаагийн аварга, Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн жингийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2016.11.15/ Спортын төв ордонд боллоо.

Тэмцээнд нийт 16 байгууллагын 108 тамирчин эрэгтэй 50, 55, 60, 66 кг-ын жинд өрсөлдөж, дараах бөхчүүд түрүүлжээ. “Арслан” клубын тамирчид тэмцээний дөрвөн жингийн гуравт нь финалдаж, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр “Purevbaatar Cup” тэмцээнийг өнгөлөв.

  • 50 кг: Н.Насанбуян
  • 55 кг: Цогбадрах
  • 60 кг: Т.Тулга
  • 66 кг: Х.Хишигбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *