Categories
мэдээ нийгэм

Увс аймагт мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

аймагт мотоцикльтой зурган илэрцүүд

Улсын хэмжээнд цас ихээр орж, зам даваа халтиргаа гулгаа ихтэй байгаа тул зарим аймгууд тусгайлан тушаал гаргаад байна. Тухайлбал, Увс аймагт ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Увс аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хоёр осол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Замын цагдаагийн тасгаас хяналт, шалтгалтын ажлыг эрчимжүүлж, хууль зөрчсөн жолооч нарт хариуцлага ногдуулж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *