Categories
мэдээ нийгэм

Улаанбурханаас сэргийлэх А амин дэмийг өрхийн эмнэлгээр олгож байна

Улаанбурханаас зурган илэрцүүд

Улаанбурхан өвчний
хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг энэ сарыг дуустал
өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх
хүүхдүүдэд олгож байна.

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард зургаан сараас
таван нас хүртэлх хүүхдүүдэд А аминдэмийг уулгадаг бөгөөд зургаан сараас нэг
настай хүүхдэд 100 мянга /олон улсын нэгж/ нэгж тунтай цэнхэр өнгөтэй А
аминдэмийг 1-5 настай хүүхдэд 200 мянган нэгж тунтай улаан өнгөтэй А аминдэмийг
уулгадаг аж. Уг аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А
аминдэмийг хангадаг байна.

А аминдэм нь дархлааг дэмжин хүүхдийн өсөлт хөгжил, харааны үйл
ажиллагааг дэмждэг байна. Эцэг, эхчүүдэд анхааруулахад, нэгээс дээш насныханд
өндөр тунт А амин дэмийг эмчийн хяналтан дор уулгах ёстой
аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *