Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр болно

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадамөнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Өмнөх жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр “Цоожны ганц шүдлэн” өгүүллэгээрээ түрүүлсэн билээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг-2016” наадам өнөөдөр 16:00 цагт их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын санд болох гэж байна.

23 дахь жилдээ зохион байгуулж бжй тус наадам нь богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.

“Утгын чимэг-2016” наадамд шалгарсан 10 бүтээлийг хүргэе.

1.Н.Бадамжав-Цагаан суурин

2. П.Батхуяг-Зэрлэг зөрлөг

3. Т.Баянсан-Эсэн энхийн хаалга

4. Т.Бум-Эрдэнэ-Хэрээний нүдэнд хэн нэгэн буй

5. Б.Лхагвасүрэн-Яргуй нүдлэх цагаар

6. Я.Мөнхжаргал-Манай урсгалынхан

7. Б.Мягмаржав-Хөххүү

8. П.Нямлхагва-Хур усан бүүвэй

9. С.Пүрэв-Нарангарав

10. М.Эрдэнэбат-Доголон нулимс

2014 оны “Утгын чимэг” наадмаас эхлэн тасалбарын оронд “Утгын чимэг -тэргүүн өгүүллэгүүд” номыг бэлэглэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *