Categories
мэдээ нийгэм

Ebarimt-н 2 хувийн буцаан олголтод зориулж 38 тэрбум төгрөг төсөвт суулгажээ

Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн гуравдугаар сард Гааль, татварын ерөнхий газарт ажиллахдаа нэмүү өртгийн албан татварын урамшуулалын систем (НӨАТУС)-ийн технологи шинэчлэл, программ хангамж болон төхөөрөмжүүдтэй танилцаж байлаа.

Тэрээр иргэдэд олгох буцаан олголтын мөнгийг 2016 оны эхний улиралдаа багтаан олгохоор шийдвэр гаргаж иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Гэвч буцаан олголтын урамшуулалыг иргэдэд олгоход НӨАТ-ын тухай хууль, төсөвт тодотгол хийгдэх шаардлагатай байсан учир хэрэгжилгүй өдий хүрсэн. Улмаар НӨАТ-ын татварын буцаан олголтыг энэ ондоо иргэдэд олгохгүй нь тодорхой болсон юм. Харин ирэх оны нэгдүгээр улиралд олгох хуулийн зохицуулалттай юм. Иргэдийн Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн дансанд татварын буцаалт нь орох юм. Үүний санхүүжилтэд зориулж 2017 оны төсөвт 38 орчим тэрбум төгрөг суулгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *