Categories
мэдээ улс-төр

АН үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгээ хийж байна

АН 2016 зурган илэрцүүд

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй. Учир нь намын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулж гишүүд томилолттой яваа юм байна. Энэ сарын 16-наас ирэх сарын 6-ныг хүртэлх хугацаанд намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлж байгаа юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлах тул ийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *