Categories
мэдээ спорт

Кюүшюү башё эхэллээ

Кюүшюү башё эхэллээ зурган илэрцүүд

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё өчигдөр/11.13/ Фүкүока хотноо эхэллээ. Энэ сарын башёгийн дээд зиндаанд Монголын арван сүмоч барилдаж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал сэкиваки Окиномиг, Какүрюү М.Ананд комосүби Матикүмиг өвдөг шороодууллаа. Тэгвэл их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Тамаваши Б.Мөнх-Оргилд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ёшиказэд уналаа. Энэ башёд түрүүлбэл ёкозүна цолны болзол сонсоод байгаа озэки Гоэйдо эхний ялалтаа авчээ.

МОНГОЛЫН БӨХЧҮҮД:

  • Ёкозүна М.Даваажаргал 1-0
  • Ёкозүна Д.Бямбадорж 0-1
  • Ёкозүна М.Ананд 1-0
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1
  • Комосүби – Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
  • Маэгашира 7 – Таканоива А.Баасандорж 0-1
  • Маэгашира 10 – Чиёшома Г.Мөнхсайхан 1-0
  • Маэгашира 10 – Араваши-10 М.Дөлгөөн 1-0
  • Маэгашира 11 – Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-1
  • Маэгашира 13 – Ичиноёжо А.Ичинноров 0-1

9 replies on “Кюүшюү башё эхэллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *