Categories
гадаад мэдээ

Д.Трамп жагсаалаа зогсоохыг уриалжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдсан билээ. Сонгуулийн санал хураалтаар сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсан юм. Трампийн ялалтыг хэвлэлүүд мэдээлсний дараахан Нью Йорк хотноо олон мянган иргэд жагссан билээ.

Тэд “Трамп миний ерөнхийлөгч биш” гэх лоозон барьцгааж, Нью Йорк хотноо байрлах “Трамп цамхаг”, “Трамп олон улсын зочид буудал”, “Трамп зоогийн газар” гэх газруудын өмнө жагсч буй юм. Уг жагсаал хүрээгээ тэлж өнөөдрийн байдлаар 20 гаруй хотод Трампийг эсэргүүцэгчид жагсч байна.

Тэгвэл Трамп өчигдөр “CBS” сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөх үеэрээ “Жагсагчдаа та бүхэн жагсаалаа нэн даруй зогсоо” гэж хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэрбээр “Зогсцгоо. Та бүхнээс гуйж байна. Яг одоо жагсаалаа зогсоо” гэж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *