“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. Энэ жил 2016 оны арваннэгдүгээр сарын 13-нд буюу маргааш тохиож байна.
Энэ өдрийн хүрээнд Монголын залуучуудын холбоо, Замын цагдаагийн албатай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг залуучуудын дуу хоолойгоор иргэд олон нийтэд хүргэх, уриалга хүргүүлэх зорилгоор “УНАДАГ ДУГУЙН ПАРАД”-ийг зохион байгуулах гэж байна.
Дугуйн парад маргааш Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэл явна.