Бүгд Найрамдах Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Ч.Марал-Эрдэнэ дэлхийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, цэвэр ялсан байна.
Мөн байлдааны самбо бөхийн 57 кг-ийн жинд УАШТ-ий гурван удаагийн алтан медальт, спортын мастер Н.Тогтохбаяр хүрэл медаль хүртжээ. Самбо бөхийн ДАШТ Софи хотод гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ дэвжээнд өмнө нь 1995 онд гавьяат тамирчин О.Одгэрэл +100, 2006 онд С.Орхонбаатар байлдааны самбо бөхийн 57 кг-д алтан медаль хүртэж байсан юм.
ОУХМ Ч.Марал-Эрдэнийн барилдааныг хүргэе.