Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Занданшатар: Бэлчээрийн даац муудсанаар мах, сүүний экологийн цэвэр байдалд нөлөөлж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар мал аж ахуйн салбарын асуудлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өглөө.

Г.Занданшатар: Бэлчээрийн хуулийг оруулж ирэхгүй бол бэлчээрийн даац муудаж НҮБ-ын судалгаагаар бэлчээрийн талхлалт нь монгол малын экологийн цэвэр байдалд нөлөөлж байна гэж гарсан байна. Мөн малын махны гарц, сүүний чанарт нөлөөлснөөр цаашлаад хүний эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн байна. Баянхонгорт ноос ноолуурын үйлдвэр байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө заасан. Үүнийг дэмжих үү. Хонины арьс үнэгүйдсэнээс нэхий элддэг жижиг үйлдвэрүүд байгуулагдаж байгаа. Эдгээр үйлдвэрүүдийн зээлийн асуудал дээр туслалцаа үзүүлэх боломж байна уу, мөн ингэний хоормогны үйлдвэрүүд ч байгуулагдаж байгаа.

П.Сэргэлэн: Манай улсад 153 мянган малчин өрх, 60 гаруй сая мал байна. Хонь толгойд шилжүүлснээр 80 сая болоод байна. Нийт нутгийн 80 орчим хувь нь бэлчээрийн даац хүртээлтэй байна гэж гарч байгаа. 20 хувь нь хүрэлцээгүй байгаа учир отроор шийдэх асуудлыг ярьж байна. 1280 толгой мал эрчимжүүлсэн байранд өвөлжих гэж байна. Хонин толгойгоор 7590 малыг нэмэлт тэжээлд оруулна. 1.2 сая тонн өвс, 36 мянган тонн сүрэл, 20 мянган тонн ногоон тэжээл, 38.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл, хивэг, 71 мянган тонн гар тэжээл, 141 мянган тонн хужир давс бэлтгэсэн. Өвс бол улсын хэмжээнд 94.2 хувьтай, тэжээл бол 98,8 хувьтай хангагдсан. Энэ жилийн хувьд жоохон хүйтэн байх мэдээ ирж байгаа. Европ болон Хятадад сүүлийн 100 жил болоогүй хүйтэн болно гэж байгаа учраас бид малчдадаа хашаа хороогоо сайн барих, хэвтэр бууцыг нь сайн бэлдэх тал дээр анхааруулсан. Бэлчээрийн даац бол хүнд байгаа. Манай эрдэмтдийн судалгаагаар манайх 80 сая малын бэлчээрийн даацтай гэсэн. Сүүлийн үед байгаль экологийн өөрчлөлт үүнд хурдацтай нөлөөлж байна.

Мал аж ахуйн салбарын асуудлыг хэлэлцэж дууссанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *