Categories
гадаад мэдээ

Интерполын тэргүүнээр хятад хүн томилогдов

Интерполын тэргүүнээр хятад хүн анх удаагаа томилогджээ. Тодруулбал, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Мөн Хунвэй уг албан тушаалыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хашихаар болсон байна. Тэрбээр удахгүй ажлаа хүлээж авах талаар ВВС уламжлав. Хүний эрхийг хамгаалагч “Эмнести Интернэшнл” ТББ-аас Хятадын иргэн Интерполыг удирдахаар болсон нь улс орноосоо дүрвэсэн улс төрийн тэрс үзэлтнүүдийг мөрдөн мөшгихөд Хятадын эрх баригчдад улам хялбар болж байна гэжээ. Мөн Хунвей “Бид дэлхий дахинд хэв журам сахиулахын төлөө чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гээд “Дэлхийн II дайн дууссанаас хойших хугацаанд өдгөө дэлхий нийтийн аюулгүй байдалд хамгийн ноцтой сорилтууд тулгарч байна” хэмээн онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *