Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

Чуулган зурган илэрцүүд

УИХ-ын чуулган өнөөдөр 10.00
цагт эхлэх ёстой. Гэвч 10.40 цагийн байдлаар Ж.Батзандан, Л.Болд, Ж.Ганбаатар,
Н.Энхболд, Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа нарын зургаан гишүүн цагаа бүртгүүлсэн бол
Л.оюун-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Ундраа, Д.Гантулга, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан,
Л.Мөнхбаатар, О.Содбилэг нарын найман гишүүн чөлөөтэй, томилолттой гэсэн мэдээг
УИХ-ын албан сайт мэдээлжээ. Дээрх мэдээллээс харахад 62 гишүүн УИХ-ын
чуулгандаа цагтаа ирээгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал албан ёсоор тодорхой
болоогүй ч Нийгмийн даатгалын сангаас
олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Малчин, хувиараа хөдөлмөр
эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын
Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
асуудлыг хэлэлцэж магадгүй юм.

Харин үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн
Д.Тэрбишдагваас “Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах,
биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр
цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр,
засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай
байгаа талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдад тавьсан асуулгын хариуг сонсох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *