Монгол Улсын шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд гардуулна.
Энэ арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11:11 минутад Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болох аж. П.Цагааны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулах юм байна.