Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Оффшор бүсэд мөнгө байршуулсан нь илэрвэл улсын орлого болгоно

Засгийн газраас санаачлан төрийн болон улстөрийн албан хаагчид нийтийн албанд ажиллахдаа, оффшор бүсэд данс эзэмших тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. Энэ хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын байр суурийг сонирхлоо.

Тэрээр “Дэлхий нийт оффшор дансны эсрэг тэмцэж байгаа энэ үед хууль бусаар хөрөнгөжих, авлига авах, үүнийгээ оффшор дансанд нуух зэргийг хуульчлан хориглох ёстой гэж Засгийн газрын гишүүд үзэж байгаа. УИХ-ын гишүүд ч энэ агуулгыг, энэ төслийг дэмжинэ гэж найдаж байгаа. Хуулийн төслийн хувьд төрийн албан хаагчид, улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох, хэрвээ энэ хуулийг зөрчиж мөнгөө байршуулсан бол хураан авч улсын орлого болгох зохицуулалтыг тусгаад байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *