Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг хүртэл 21 аймагт ажиллахаар болжээ. Тус газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллахдаа өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх гэнэ. Мөн бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх юм байна. Үүнээс гадна аймгуудын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авахаар төлөвлөжээ.