Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ” гэсэн нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд өдрийн сонины пүрэв
гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал,
нэгдүгээр нүүрнээс Нийслэлийн мэргэлжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын
хэлтсийн хамт олон шинэ хашаа байшин барьж, бага насны долоо хүүхэдтэй өрх толгойлсон
эмэгтэйн гэр бүлд бэлгэлэсэн талаарх сурвалжлагыг онцлон хүргэж байна.

Америкийн
Ерөнхийлөгч тодорсон өдөр Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ
мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийн талаарх сурважлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс
хүлээн авч уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид
нэг юм үзнэ” гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн
дөрөвдүгээр нүүрнээс ирэх онд нийт орлогын 17 хувийг уул уурхайн салбараас олно
гэж төлөвлөсөн тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хийсэн ярилцлага болоод
СЕХ-ноос өчигдөр өгсөн мэдэгдлийг сонирхон хараарай.

Өчигдөр
“Туушин” зочид буудалд “Монгол Улсын эрсдэлийн удирдлагын форум 2016” зохион
байгуулагдлаа. Тус форумыг зохион байгуулсан “Мандал даатгал” компанийн
гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа. Энэхүү ярилцлагыг өдрийн сонины
аравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Гурван
бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагайтай ярилцлаа. Түүний “Гуч хүрсэн бүсгүй”
дуу сүүлийн үед хит болоод буй. Дуучин маань шинэ уран бүтээл тойрсон сонин
хачин ихтэй явна. Энэхүү сонирхолтой ярилцлагыг манай сонины 13 дугаар нүүрний “Уран
бүтээлч” булангаас хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *