Categories
гадаад мэдээ

Зургаан настай хүүхдийг аврахын тулд 60 экскаватор газар ухаж байна

Image result for Chinese rescuers race to reach boy trapped in dried well in HebeiХятадын Хэбэй мужийн нутаг дэвсгэрт орших Баодин хэмээх тариалангийн бүс нутагт 6 настай хүүг аврах ажиллагаа 2 өдрийн турш явагдаж байна. Учир нь 6 настай хүү 30 орчим диаметртэй 40 метрийн гүн цооногт унасан байна. 30 диаметртэй цооног руу аврагч орох боломжгүй учраас цооногийн гадна талын шороог ухаж цооногны бетонуудыг маш болгоомжтой авч байгаа аж.

Хүүг эсэн мэнд аврах ажиллагаанд тус бүс нутгийн орчимд үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудаас 60 экскаватор гаргаж, цооног орчмын шороог ухуулж байна. Хүүхэд унасан цооногт зориулалтын хүчилтөрөгч шахагчийг ажиллуулж хүчилтөрөгчийн дутагдалд орохоос сэргийлж байгаа төдийгүй хоол, ус өгсөн байна.

Image result for Chinese rescuers race to reach boy trapped in dried well in Hebei

Image result for Chinese rescuers race to reach boy trapped in dried well in Hebei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *