Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 14-д энэ зууны хамгийн том сар гарна

Сар дэлхийд хамгийн ойрхон болох үе энэ сарын 14-ний өдөр буюу ирэх даваа гаригт тохиох гэж байна. Сарыг эрдэмтэд дэлхийгээс тасарч салсан дэлхийн нэг хэсэг гэдгийг тогтоосон. Тийм ч учраас сар дэлхийн дагуул болон холдохгүй эргэлддэг аж. Тэгвэл дэлхий ээжтэйгээ хамгийн их ойртох энэ зууны хамгийн том сар гарах гэж буй талаар Одон орон судлалын төвөөс мэдээлж байна. Тодруулбал, ийм том сар сүүлийн 68 жилд тохиогоогүй бөгөөд жирийн үед харагддагаасаа 14 хувь том харагдаж, 20 мянган км ойртох аж. Харагдах цагийг нарийн тооцоолоход даваа гаригтт Улаанбаатарын цагаар 17:33 цагаас эхлээд шөнөжин харагдах бөгөөд Европын улс орнуудад илүү тод харагдах юм байна.

Байгалийн ховор сонин энэ үзэгдлийг Одон орон судлалын төвд том хүн 7000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр харах боломжтой юм байна. Одон орон судлалын төв нь Жуковт байрлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *