Categories
гадаад мэдээ

Урьдчилсан байдлаар Хиллари 190 төлөөлөгчийн санал аваад байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд яг одоогийн байдлаар Доналд Трамп 49,2 хувийн саналтай, Хиллари Клинтон 46,6 хувийн саналтай байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 37 мандатаар тэргүүлж байгаад одоогоор 172 төлөөлөгчийн санал аваад байна. Өмнө нь Барак Обамагийн ялалт байгуулж байсан хэд хэдэн тойрогт Хиллари ялалт байгуулж чадсангүй, одоогийн байдлаар тэрээр 190 төлөөлөгчийн саналтай байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд багадаа 270 мандат авах ёстой байдаг. Тэгвэл Д.Трамп одоогоор 172 мандаттай, Хиллари 190 мандаттай явж байна. Удахгүй сонгуулийн дүн гарч ялсан нэр дэвшигч ард түмэндээ хандан үг хэлнэ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *