Үндсэн хуулийн цэцийн 2016 оны
9 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн дунд суудлын хуралдаанаас, Монгол Улсын
шүүхийн тухай хуульд хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй
шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай
саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь шүүгч хараат бус
байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан
шийдвэрлэх талаарх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт
гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн
зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.
Иймээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн
цэцийн Их суудлын хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр
товлов