Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: “Иргэний нисэх” гэж том толгойтой, хатуу чихтэй газар байна

Иргэний нисэхтэй холбоотой байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариуллаа.

С.Чинзориг: Та сайд болсноосоо хойш Иргэний нисэхийн бүтцэд өөрчлөлт хийсэн үү, тодорхой тоо хэлээчээ, ямар бодлого та нар барьж ажилладаг юм бэ, танай салбарт удирдах удирдуулах ёс бүрэн утгаараа хэрэгжиж байна уу. Би асуудал тавьсан, гэтэл та өөрөөсөө зайлуулж Иргэний нисэхийнхэн надаас дээгүүр харайгаад байгаа юм гэсэн. Ийм сайд байж болох уу гэж асуумаар байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Иргэний агаарын тээвэрт өөрчлөлт хийх асуудлууд байгаа. Өөрчлөх бодлоготой байгаа. Шинэ нисэх буудлын 49 хувь яригдаж байгаа. Улсын төсөвт суугаагүй байна. Би Ерөнхий сайд Иргэний нисэхийнхэнтэй шууд харьцаад байгаа гэж хэлснээс миний толгой дээгүүр гараад байгаа гэж хэлээгүй шүү. Бондын асуудлуудын хувьд би Засгийн газарт уламжилчихсан байгаа гэв.

Б.Энх-Амгалан: Иргэний нисэх гэж том толгойтой, хатуу чихтэй газар байдаг. 17 тэрбум төгрөгийн ашиглалтын зардал өгөөч гэжээ. Хоёр сарын дотор ямар зардал гарсан юм бэ, энийг хариулаач. Менежментийн зөвлөгөө авна гэсэн байна. Хэнээс авч яах гэж байгаа юм бэ? Мөн “Чингис хаан” зочид буудлын зэрэглэлийг бууруулна гэжээ. МИАТ компаниар би үйлчлүүлсэн. Үйлчилгээ маш муу байлаа. Урд гарч байгаа зурагтаар хачин утгагүй юм тавьдаг. Энийгээ больчихооч гэхээр маркетингийн алба тэгж тавь гэсэн гэдэг.

-Хариулт: Шинэ нисэх буудлыг эхлүүлэхэд маш олон шинэ хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ нь гэрээнд заагдаагүй ч японы талаас ангорын асуудал дээр 11 тэрбум оруул гэсэн. Тэгэхгүй бол Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орж чадахгүй шүү дээ гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *