Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сансраас оролцоно

Өнөөдөр болох гэж буй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэлхийгээс гадна байгаа цорын ганц Америк хүн болох олон улсын сансрын станцад ажиллаж байгаа нисэгч саналаа өгөхийг “NASA” мэдээллээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд сансраас саналаа өгөх хүн нь нисэгч Шэйн Кимброу бөгөөд тэрээр өнгөрөгч 10-р сарын 19-нд Оросын Союз хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад хүрсэн юм. Кимброу дөрвөн сарын турш Оросын хоёр нисэгчтэй цуг судалгааны ажил хийх юм. Техас мужийн хуулийн дагуу сансрын нисэгчид 1997 оноос хойш сансрын уудамд ажиллаж байхдаа сонгуульд оролцож байгаа. Тэдний ихэнх нь Жонсоны Сансрын Төв байрладаг Хьюстон хотын ойролцоо амьдардаг тул ийнхүү Техасын хуулийг дагадаг аж. Ингэхдээ сансрын нисэгчийн имэйл хаягаар саналын хуудас нь очдог ба үүний дараа дэлхийн гадаргаас 400 км өндөрт саналаа өгөх үйл явц болж, сонголт нь имэйлээр буцаж дэлхий рүү илгээгддэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *