Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд зурган илэрцүүдӨнөөдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж буй. Сонгуулийн санал хураалт оройн 20 цагт албан ёсоор хаагддаг бөгөөд санал хураалтын дүн энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө гарна. Харин бидний хувьд энэ сарын 9-ний өдөр сонгуулийн үр дүнг мэдэх боломжтой юм. Сонгуульд ялсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа жилийн нэгдүгээр сарын 20-ноос албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг ажээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд америкчуудын санал өгөх идэвх буурч байгаа талаар “Вашингтон пост” сонинд бичжээ. Эх сурвалжийн таамгаар, энэ удаагийн сонгуульд америкчуудын 52-54 хувь нь саналаа өгч магадгүй гэнэ. Үүнээс сонгуульд оролцох цагаан арьст америкчуудын тоо өнгөт арьстан, исламын шашинт америкчуудтай харьцуулахад 2008, 2012 оныхоос буурах магадлалтай байгаа аж.

“Real Clear Politics” улс төрийн судалгааны төвийн судалгаагаар сонгуульд санал өгөх магадлалтай америкчуудын дунд Хиллари Клинтоны нэр хүнд өндөр байгаа юм байна. Зарим эх сурвалжид тэдний рейтинг ойролцоо байгаа талаар дурджээ. Өнгөрсөн ням гаригийн байдлаар, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтон 46.6 хувийн дэмжлэг авсан бол Доналд Трампыг сонгогчдын 44.8 хувь нь дэмжжээ.

Д.Трамп цагаачлалын бодлого болон худалдааны гэрээг шинэчлэх, дунд давхаргын америкчуудын татварын тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Клинтоны хувьд “Хиллари Америкийн төлөө” гэсэн уриан дор сурталчилгаа явуулсан. Тэрбээр санхүүгийн шинэчлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах зэрэг амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

АНУ-д Ногоон нам, Ажилчдын нам, Хүний эрх чөлөөний нам гэх зэрэг хэдэн арьан нам байдаг аж. Гэсэн хэдий ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам нь эртний түүхтэй, хүчирхэг намууд юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *