Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн найман буюу дүйчин өдөр. Билгийн тооллын эл өдөр бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян үйлд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, цагаан хоол иддэг ёстой. Энэ өдөр Манал бурхан заларсан хэмээдэг учир түүний номыг уншдаг байна. Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний 8-13 цаг хүртэл Их Манал, Маналын дончод хурж байна.

Сонирхуулбал, сарын есөн дүйчэн байдаг. Үүнээс монголчуудын түгээмэл мэддэг шинийн 8,10, 15, 25, 30-ны өдөр байдаг.

Шинийн найманбол Оточ Манла бурхны заларсан өдөр юм. Энэ өдөр буян юу үйлдвээс мянга болж үрждэг ба янз бүрийн өвчин зовлонгоос гэтэлдэг учиртай. Энэ өдөр Оточ бурхны дүйчэн өдөр учраас Түшээт хан Чахундорж 1673 онд Түвдэд айлчлах үедээ тавдугаар Далай лам Агванлувсанжамцтай уулзаж алтан мандал, монгол дээл хувцас, баранзад хадаг, эд бараа олныг өргөж Оточ бурхны дэлгэрэнгүй уншлага айлдаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу зохиосон “Чандмань эрдэний эрхэт” /тө: Идшинванжил/ гэдэг их мөргөл тахилын уншлагыг cap бүрийн шинийн 8-нд тогтмол хурдаг уламжлалтай.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *