Categories
гадаад мэдээ

Японд зам дээр асар том нүх бий болжээ

Өнөө өглөөний таван цагийн үед Японы баруун өмнө зүгийн Фукуока хотын гудамжинд зам цөмөрч, асар том хэмжээний нүх бий болжээ. 20 метр өргөнтэй нүх аажимдаа усаар дүүрсэн байна. Гэнэтийн энэ ослоос үүдэлтэйгээр цахилгааны шугам, хийн хоолойнууд тасарсан гэнэ.

Нүхний зэргэлдээх байшин, үйлчилгээний газрын хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор ямар нэг гэмтэл, эндэгдэл бүртгэгдээгүй байна. Хотын захиргааныхны үзэж байгаагаар ойролцоохь газар доогуур байгуулж байгаа метроны шугамын мжлаас болж уг нүхийг үүссэн гэж таамаглаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *