Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 78 км автозамыг ашиглалтад орууллаа. Тус чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Эхний ээлжинд “Бадрах Ойл” ХХК, “Арж капитал” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зам ашиглалтад орсон байна. Харин үлдсэн замын ажлыг гүйцэтгэх шатандаа явж байгаа аж. Тодруулбал, “Өвөр залаат” ХХК-ийн 23 км болон “Насны зам” ХХК-ийн 27 км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд удахгүй хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдөж байгаа аж. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа юм байна.