Энэ сарын эхний 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногт хүйтэрнэ. Цаашлаад хугацааны сүүл хэсгээр хүйтний эрч чангарч Алтай, Хангай уулархаг нутгаар шөнөдөө -31-360, өдөртөө 19-24 хэмийн хүйтэн байна. Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнө 19-20, өдөртөө 8-13, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 10-15 хэм хүйтэрнэ.
Ирэх бямба гарагаас буюу 5,6-ны өдрүүдэд ихэнх нутгаар цастай. Зарим газарт салхи ширүүсэж, цас болон шороогоор шуурна. Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага болон дунджийн орчим цас орно.