Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийн хохирогчид эсэргүүцлээ илэрхийллээ

“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус үйлчилгээнд 2016 онд 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөөд байсан билээ.

Гэвч улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн санхүүжилтийг зогсоохоор Засгийн газрын шийдвэр гараад буй.

Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн зөвлөлөөс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн гишүүдэд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгдчийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч Б.Өлзийбат “Өнөөдөр улсын хэмжээнд 437 төвд 6353 хүүхдүүд энэ үйлчилгээнд хамрагддаг. Үүнийг дагаад тогтмол ажлын байр нь 1024 болсон. Түүнчлэн 6000 эцэг, эх ажлын байртай болох боломж бүрдсэн байгаа юм. Гэтэл шинээр бүрэлдсэн УИХ-иас 2016 оны наймдугаар сарын төсвийн тодотголоор уг хуулийн санхүүжилтийг хасаад хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хойшлууллаа.

Бидний зүгээсхуулийн хэрэгжилтийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх, 2017-2018 оны Улсын төсөвт эхний ээлжийн таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын багцад суулгаж өгөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон холбогдох албаныханд хүргүүлж байна” гэв.

Тэд дээрх шаардлагад 36 цагийн дотор хариу өгөхгүй бол дөрөв дэх өдөр УИХ-ын чуулганы хуралдааныг хаана гэдгээ мэдэгдлээ.

Уг эсэргүүцлийн үйл ажиллагаанд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа 1000 гаруй иргэд, тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх болох 7000 хүн оролцох юмбайна.

Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны төсвийн багцад таван тэрбум төгрөгийн хувьсах зардлыг нэмж тусгахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *