Итали улсын төвд өнгөрсөн наймдугаар сард 6.6 магнитудын газар хөдлөлт болсноос хойш олон мянган орон гэргүй болсон хүмүүс машин болон майханд гурван сарыг өнгөрөөж байна.
Энэхүү газар хөдлөлтөөр ойролцоогоор 300 орчим хүн амь үрэгдсэн юм. Газар хөдлөлтийн дараагаар Норсиа суурингийн зарим оршин суугчид гэртээ үлдэхийг хүссэн бол зарим нь хотын ойролцоо майхан барин суусан юм. Хотын оршин суугчдад одоо сургууль ч байхгүй, сүм ч байхгүй, цагдаагийн газар ч байхгүй байгаа гэнэ. Мөн олон тооны түүхэн барилгууд нуржээ. цахилгаан халаагуур түгээж байна
14-р зууны үеийн сүм