Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гэж байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээн олс таталт, ширээний теннис, дардс нисдэг таваг, шатар, гар барилдаан гэсэн төрлүүдээр явагдана.
Тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд холимог багаар оролцох бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн багийг нэг сая төгрөгөөр шагнана. Харин дэд байрын багийг 800 000, гуравдугаар байрыг 600 000 төгрөгөөр урамшуулах юм байна.