Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулсан. Улмаар энэ сарын 10-наас туршилтыг эхлүүлээд байгаа юм. Цаашид 48 уулзварт дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газраас төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотын Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзварт энэ хувилбарыг туршсан. Ингэснээр замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж. Үүнд,
-Нэг талаас баруун эргэх боломжтой 12,
-Хоёр талаас баруун эргэх боломжтой 24,
-Гурван талаас баруун эргэх боломжтой 8,
-Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.