Categories
мэдээ улс-төр

Төрийн мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын
талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн
хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулж гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч
Н.Баяртсайханаас асуулт тодруулга авч байна. Тэрээр ипотекийн зээлийг
үргэлжлүүлэх эсэх тухай гишүүдийн асуултад “Орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийг дэмжиж байна. Үргэлжлүүлэн олгоно. Энэ зээл 5 болон 8 хувь гэсэн
хоёр хувилбараар явж ирсэн. Монголбанк 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан
1948 хүний иргэний зээлийг ханган биелүүлээд байна. Одоо 8 хувийн ипотекийн зээл дээр асуудал үүсээд
байна. Хууль эрх зүйн орчин одоогоор тодорхойгүй
. Өөрөөр хэлбэл,
өмнөх ипотекийн зээл нь үнэ тогтворжуулах хөтөлбөр дотор дэд хөтөлбөр болж
хэрэгжиж байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр нь 2016 онд зогссон”
хэмээлээ.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх
боломжийг судалж байгаа гэсэн тайлбар өгсөн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *