Сонгуулийн ерөнхий хорооноос 15 цагт мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд нэмэлт ба дахин гэсэн хоёр хэлбэрээр явагдах аж. Учир нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцэх тохиолдол гарчээ. 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явагдах ёстой болжээ. Энэ нь 10 дугаар сарын 29-д болно. Энэ санал хураалтад босго гэж байхгүй. Ирсэн хүмүүсийн тоогоор цөөхөн ч хамаагүй дүнг гаргах гэнэ. Үүнд урьд нь өгсөн хүмүүс ч саналаа өгч болох гэнэ. Аймаг сум хэсэгт хүрч ажиллах ёстой учир ийм урт хугацааг өгчээ. Харин нийслэлийн хувьд санал тэнцсэн нэр дэвшигч гараагүй учир дахин санал хураалт явагдахгүй юм байна.
Харин 10 дугаар сарын 23-ны бүтэн сайнд ирц нь хүрээгүй тойрог, хэсгүүдэд нэмэлт сонгууль явагдах аж. Нэмэлт сонгуульд өмнө нь саналаа өгсөн хүмүүс оролцохгүй. Нийслэлийн хэмжээнд долоон тойрогт нэмэлт сонгууль явагдах бол нийт 1765 хэсгийн 135-д нь нэмэлт сонгууль явагдах юм байна. 2012 онд 9 дүүргийн зургаан дүүрэгт ирц хүрээгүйн улмаас нэмэлт сонгууль явагдаж байжээ.
О.ӨНӨР