Categories
мэдээ

Сүхбаатар дүүрэгт олон хүнийг хутгалж, буу тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

хүнийг хутгалж, буу тулган хэрэг гарчээ зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай “Шош” хэмээх мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө 10 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнийн 02:00 цагийн үед мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь тоглоомд их хэмжээний мөнгөө алдсандаа уурлан, “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” хэмээн хашигичиж, тус тоглоомын газрын хамгаалагч нарыг сүрдүүлжээ.

Гэвч хамгаалагч залууг хаалга онгойлгоход хэсэг бүлэг залуус тус тоглоомын газар руу дайран орж, “АК” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулжээ. Тиймээс галт зэвсэг, хүйтэн зэвсэг ашиглан танхайрсан этгээдүүдийг баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр хутгалуулсан хүмүүсээс 5-6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Удахгүй яг хэчнээн хүн хутгалуулж, гэмтсэн бэ зэрэг гарсан хэргийн талаарх тодорхой мэдээллийг цагдаагийнхан хийх юм байна.

Н.Чимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *