Categories
мэдээ нийгэм

Манай улсад үйл ажиллагаа явуулахаар гадны 4-5 банк хүсэлт ирүүлжээ

Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаатай холбогдуулж гаднаас банк орж ирэх нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурийг хувь хүн, ААН-үүд илэрхийлдэг. Харин нөгөө талд гадны банк орж ирснээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй гэх зорилтот мессэжийг нийгэмд түгээх нь ч бий. Өмнөх засгийн газрын үед “Bank of Сhina” Монголд орж ирэх асуудал сөхөгдөж, сөрөг мэдээлэл ч нэлээд цацагдаар буй юм.

Болгоомжлол үүсгээд байгаа ерөнхий утга нь гадны банкууд иргэдийн энгийн данс, хадгаламжийн гүйлгээний харилцааг чухалчлахгүй байгаа явдал. Тодруулж хэлвэл, гадны банкууд манай улсад томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар Засгийн газартай хамтрахыг хүсдэг. Тиймдээ “Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээж, эдийн засгийн сэтгүүлчидтэй цомхон уулзалт хүртэл хийсэн гэж болно.

Засгийн газрын хүрээнд хэрэгжих том төслүүдийн барьцаанд тухайн улсын өндөр үнэлэмж бүхий орд, байгалийн баялаг тавигддагт гол асуудал байна. Гэхдээ манай улсыг дан ганц “Bank of Сhina” сонирхоод байгаа юм биш.Сангийн яамнаас тодотгохдоо манай улсад гадны 4-5 банк үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгааг уламжилсан. Нэрийг нь албаныхан хэлэхээс татгалздаг ч Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” банкуудын нэр бий.

Ямартай ч Сангийн яамнаас манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гадны банкуудын хүсэлтийг судлаж үзээд, Монголбанкнаас санал асуухаар албан бичиг илгээсэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *