Хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 1-3-ныг хүртэл амарсан. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу хилийн боомтуудыг 3 хоног хаагаад байсан билээ.