Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

УБТЗ-ын Ерөнхий хороо есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдаж, Ерөнхий хорооны орлогч даргаар дэд сайд Б.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Батболд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийг тус нийгэмлэгийн удирдлагуудад танилцуулж, шинэ даргад ажлыг нь хүлээлгэн өглөө.

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай төмөр замчин юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *