Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн туслахуудад хуулийн асуудлаар сургалт явуулав

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас УИХ-ын 65 гишүүний зөвлөх, туслахуудын дунд “Хууль тогтоомж, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав.Энэ удаагийн сургалт нь бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх, туслахуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван сургалтын эхэнд онцолж, намрын чуулганаар хэлэлцэх асуудал, бүлгийн ажлын албанаас баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчид өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ үед бид харилцан мэдээллээ солилцож, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Хууль зүй, Эдийн засаг, Нийгмийн бодлого, Хэвлэл мэдээлэл, Дотоод ажлын хэсгээс бүрддэг. Бүлгийн ажлын албаны асуудал хариуцсан зөвлөхүүд хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх, сошиал маркетингийн талаар УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд сургалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *