“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Ингээд Өдрийн сонины пүрэв гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.
Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс долоон настай хүүгийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар манай тусгай сурвалжлагч хэргийн газраас нь сурвалжиллаа. Энэхүү сурвалжлагыг нэг болон долоо дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх мэдээ, мэдээллийг сонирхон уншаарай.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргалтай хохирогч” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.
Улс төрийн 10, 11 дүгээр нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хүлээн авч уншаарай.
Манай сонины 17 дугаар нүүрний “Эх орон сумаас эхэлнэ” буланд гарсан Төр улсын зарилгаар 1946 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо хэмээх бие даасан сум, засаг захиргааг үүсгэн төвхнүүлснээс 70 жилийнхээ босгон дээр яваа тус сумын түүхийг сонирхон хараарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ