Categories
мэдээ нийгэм

Малын гаралтай түүхий эдийн үнэ өсч байгаад малчид баяртай байна

Улсын Их Хурлын сонгуулиас хойш
70 гаруй хоногийн хугацаанд Засгийн газраа байгуулж, засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх ажилдаа
ороод байна. Ойрын өдрүүдэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг
сурталчлах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж байгаа
билээ. Энэхүү ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан
хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай
хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн хамт
9- сарын 21-26-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх,
Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт зэрэг сумдад ажиллаж
малчид хөдөлмөрчдийн ахуй амьдралтай биечлэн танилцаж, засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газраас ойрын хугацаанд авч
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд танилцуулж
тэдний санал бодлыг сонсон орон нутагт нь тулгамдаж буй зарим асуудлуудыг газар
дээр нь шийдвэрлэж явлаа.

Тухайлбал
отрын нутаг Хэрлэн Баян Улааны хүн эмнэлгийн түргэний машин эвдрээд удаж байсан
учир энэ асуудлыг шийдвэрлэж батламжийг гардуулан өгсөн юм. Сумдаар явж байхад
иргэд,малчид малын гаралтай түүхий эдийг хилээр гархад татвар авах тогтоолыг
хүчингүй болгосон нь өнөөдөр үр дүнгээ өгч ямар үнэгүй болж жалга, хог дээр
хаягдаж байсан ямааны арьс 1000 төгрөг хонины нэхий 3000 төгрөгт хүрч байгаа нь
нүдээ олсон шийдвэр болсон талаар ярьж байлаа. Харин сүүлийн жилүүдэд малын
өвчин маш их гарч байна үүнд яаралтай анхаарлаа хандуулах хэрэгтэй. Элэгний В,С
вирус устгах эмийн үнэ, хэрхэн авах, төрийн албаны данхайсан бүтцийг
өөрчлөх, тансаг хэргэлээг багасгаж татвар ногдуулах, улсын эдийн засгийг
уналтанд оруулсан болон оффшор данстай хүмүүст ямар хариуцлага тооцох гэж байна
гэх мэт асуултуудыг тавьж байсан юм. Мөн сум бүрт яригдсан нэг асуудал
хөдөөгийн иргэд Улаанбаатар хотод 3-р шатлалын эмнэлэгт үзүүлэх хамгийн
хүндрэлтэй хувийн эмнэлэгт өндөр үнэтэй шинжилгээ өгөхийг шаарддаг мөн цаг
хугацааны хувьд хүндрэлтэй, эмч эмнэлгийн ажилтнуудын харьцаа маш муу байдаг
талаар ярьж байсан юм .

Орон
нутагт ажиллах үеэр малчид иргэд ахмадууд олон сайхан эх оронч санаачилга
уриалгуудыг гаргаж байсан юм. Тухайлбал Дархан суманд хийсэн уулзалтын үеэр тус
сумын мянгат малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь
зориулж мянгат малчин бүр малаа хандивлахыг уриалж, өөрөө 100 хонь мөн өөрийнх
нь 3 хүүхэд нь тус бүр 100 хонь нийт 400 хандивлахаа илэрхийлсэн бол Батширээт
сумын өндөр настан Чойгомбо тэтгэврээсээ татгалзаж хандавлах санаачилга
гаргасан юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд эх
оронч сайхан санаачилга гаргасан мянгат малчин Намжилын Шаравжамц, Чойгомбо
нарт баярласнаа илэрхийлж байсан юм. Ажлын хэсгийнхэн зөвхөн иргэдтэй
уулзалт хийгээд зосохгүй сум орон нутгийн төрийн байгууллагаар орж ажил
байдалтай танилцаж явсан юм. Тухайлбал бүх сумдын хүн эмнэлэгээр орж ажил
байдалтай нь танилцахад ихэнх эмнэлгт засвар, эмнэлгийн машины асуудал яригдаж
байсан бол цэцэрлэгүүд тоглоом, байрны их засвар болон шинээр барилга
шаардлагатай байгаа тухай ярьж байсан юм.

Түүнээс
гадна Батширээт суманд тулгамдсан асуудлын нэг болоод байсан Онон голын эх сав
газар Батширээт сумын нутаг Гутайн давааны алтны ордод ТЭЗҮ болон бусад бичиг
баримтын зөрчилтэй,зөвшөөрөлгүй компани хууль бусаар ашиглалт явуулж эхэлсэн
тул уг компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоох талаар нутгийн иргэдээс ирсэн
хүсэлтийн дагуу БОАЖЯ, УУХҮЯ-ны ажил хариуцсан хүмүүсийн хамт газар дээр нь
ажиллаж холбогдох арга хэмжээ авч иргэдтэй хийсэн уулзалтан дээр энэ талаар
дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Иргэд бид хэзээ ч газар нутгаа ухуулахгүй үүн
дээр холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авахгүй бол бид тэмцлийн ямар ч
хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *